Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон дөрвөн настай охины бие сайжирч, эмнэлгээс гарлаа


Энэ сарын 5-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах 48 дахь хагалгаагаа дөрвөн настай Ц.Энхномин охинд амжилттай хийсэн билээ. Охины биеийн байдал сайжирч, өнөөдөр эмнэлгээс гарсан байна.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн хэлэхдээ “Дөрвөн настай охинд ааваас нь элэг авч шилжүүлэн суулгасан. Охин маань анх төрөхдөө цөсний зам нь битүү төрсөн юм билээ.

Мэс засалд орохын өмнө үүдэн үений даралт ихсэх хам шинжтэй, улаан хоолойн судас нь өргөссөн, цус алдах өндөр эрсдэлтэй, дэлүү нь томорсон, цөсний зогсонгишилтой, шарлалттай, цусны бүлэгнэлт маш муу, биеийн байдал хүнд байсан. Хагалгааны явцад эрсдэл гараагүй, хагалгаа 14 цаг үргэлжилсэн. Охины биеийн байдал нь сайжирч, 20 хоноод эмнэлгээс гарлаа” хэмээн ярьжээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын багийнхан 2011 онд анх БНСУ-ын Асан төвтэй хамтарч элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс хойш 50 дахь элэг шилжүүлэн суулгах мэс заслаа маргааш 04:30 цагт хийх юм байна. Өвчтөн 44 настай, эрэгтэй бөгөөд донор нь төрсөн дүү нь ажээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6