Дасгал хийхдээ хогоо цэвэрлэх уриалга гаргалаа


Залуучуудын сайн дурын оролцоон дээр  суурилсан“Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ” үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль Орчны газар, Нийслэлийн тээврийн газар хамтран зохион байгуулж “Гүйе! Түүе!” уран дор Баянзүрх дүүргээс эхлэн зохион байгуулах гэж байна. Ирэх амралтын өдрөөр буюу 2018 оны 5 дугаар сар 26-ны өдөр тус дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрийн Гачуурт гол дагуу” Шинэ амралт”-ын жрд талаас “Минж нутагшуулах төслийн нэгж” ОНӨҮГ-ын доод талын тохой хүртэл нийт 5-6 км орчим газрыг цэвэрлэхээр төлөвлөжээ. Энэхүү үйл ажиллагаа, уриалга нь байгаль орчноо хамгаалах, хог хаягдал, хөрсний бохирдол, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд залуус бүтээлчээр хандах үзэл дээр тулгуурлаж байгаагаараа онцлогтой аж. Залуус дасгал хөдөлгөөн хийх үедээ хогоо цэвэрлэж, эрүүл мэнд байгаль орчиндоо чин сэтгэлээсээ хандах нь үйл ажиллагааг идэвхитэй бүтээлё байх гол тулгуур нь болжээ. Цэвэрлэгээнд нийт 20 гаруй байгууллагын 1000 гаруй залуус оролцохоор саналаа ирүүлсэнээс гадна, “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-ын гишүүн 100 гаруй залуус дэмжин оролцохоор бүртгүүлжээ.

Хогоо түүнгээ дасгал хийх энэхүү аяныг цаашид үргэлжлүүлэн тогтмол зохион байгуулахаа албаны хүмүүс мэдэгдлээ. 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.