​Өдөр бүр өндөг идэх нь зүрхний өвчлөлөөс сэргийлдэг болохыг тогтоожээ


Хятадын эрдэмтэд өдөр тутамдаа өндөг идэх нь зүрхний өвчлөлөөс сэргийлдэг болохыг тогтоожээ. Судалгааг Хятад даяар хагас сая хүнээс хооллолтын санал асуулга хэлбэрээр авсан бөгөөд өдөртөө нэг өндөг иддэг хүмүүсийн зүрхний өвчлөлийн төвшин бага байсан бол өндөг иддэггүй хүмүүсийн зүрхний шигдээс, цус харвах зэрэг зүрхний цусан хангамжтай холбоотой өвчнөөр өвчлөх магадлал өндөр байжээ.

Нийт судалгаанд оролцогсдоос өдөр тутмын хүнсэндээ өндөг хэрэглэдэг хүмүүсийн зүрхний өвчлөлөөр өвдөх магадлал энгийн хүнийхээс 11 хувиар бага байсан бол зүрхний шигдээс, цус харвалтаар амиа алдах магадлал 18 хувиар бууралттай үзүүлэлт гарсан байна.

Өндгийг олон жилийн турш холестерин буюу өөх тос ихээр агуулсан эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүний тоонд оруулдаг байсан ч энэхүү судалгааны дараа өндгөн дахь уургийн агууламж болон HDL бодис нь зүрхний өвчлөл болон атеросклерозын үйл яв буюу цусны судасны хананд өөх тос үүсгэх эрсдэлийг багасгаж, зүрхний өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ.

Түүнчлэн өндөг нь хэт таргалалтаас сэргийлэх чадвартай бөгөөд таргалалтын эрсдэлийг багасгах нь зүрхний өвчлөлөөс сэргийлэх өөр нэг хүчин зүйл болдог билээ.

Судалгааны бүрэн эхийг Heart  сэтгүүлд нийтэлсэн бөгөөд одоогоор өндөг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх тухай бодит лабораторийн судалгаа явуулж байгаа аж.

Эх сурвалж: CNN

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.