“Гурван охин” хамтлагийн Соло хадамлах сурагтай


Мөн ч олон залуусын зүрхэнд шар ус хуруулж басхүү савыг нь хоосон буцааж байгаагүй хүн бол “Гурван охин” хамтлагийн Соло. Угаас эрчүүдийн анхаарлын төвд байдаг бүсгүй биедээ мэс хүргэн зөвхөн хөхөндөө л гэхэд 7000 долларын ажилбар хийлгэсэн гэдгээ хаа очиж нуугаад байдаггүй.

Түүний романс Хүүхнүүдийн эрлэг Мянгаа захирал, “Skytel” компанийн маркетингийн менежер залуу, Г.Батхүү гишүүний бага хүү гэхчлэн хөвөрсөн байдаг. Тэгвэл хамгийн сонирхол татам романс нь “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуунтай мотоцикль унан хотын гудамжаар салхи татуулан давхиж байсан үе гэж хэлж болно. Америкаас ирснийхээ дараахан Солотой хэсэг хугацааг үдсэн Бачка одоо гэр бүлтэй болсон. Харин Соло гунхсан ганц бие бүсгүй хэвээр үлдэж байсан цаг саяхан.

Тэгвэл тэрбээр шинэ найз залуутай болсон сурагтай. Тэрбүү хэл, энэ нохой жилдээ багатаж хуримын тов зарлаад байгаа тухай ойрын эх сурвалж онцоллоо. Харин ямар азтай аавын хүүтэй тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбох гэж буй нь “НУУЦ” гэнэ шүү. Ямартаа ч, Солодоо баяр хүргье.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.