Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг


Эрхэм түшээд минь

Нийгмийг тэргүүлэх салбар болсон боловсрол, эрүүл мэндийн байгууллагын цалинг жагсаал цуглаан гэлтгүйгээр хангалттай нэмээд эх орондоо ихийг хийж элэг бүтэн амьдрах боломж бололцоо орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгөөч ээ. Өнөөдөр бидний дундаж цалин 500 нэг литр сүү 2.700 Тэгвэл Солонгос улсад нэг багшийн дундаж цалин 5саяаас 7 сая 1 литр сүү 2.700. Иймээс авдаг цалин ажлын дарамтаасаа зугтан олон олон дадлага туршлагатай багш эмч нар чинь хүний нутагт хүйтэн шалан дээр ажлын хүндийг хийж гишгэх газаргүй уйлах тавилангүй амьдарч байна.

Алтан гарт эмч алдарт мэргэн багш нараа хүний нутагт аяга угаалгаж хог цэвэрлүүлж эзэмшсэн мэргэжлийг нь зэврүүлж эх орноо мартахад хүргэж байгаа нь төр засаг та бүхний буруу. Бид хүний харцаар хөдлөх биш эх орондоо эрдэм мэдлэгтэй иргэн эрүүл чийрэг хүнийг бэлтгэж сэтгэл дүүрэн амьдармаар байна. Эсвэл багш эмч нараа бид өөрсдийнхөө төлөө тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгож эцсээ хүртэл тэмцье. Тоотой хэдэн төгрөг тоймгүй их цаасанд дарагдаж өр зээлэнд баригдаж өвдөх ч эрхгүй ингэж амьдрахаас залхаж байгаа биз дээ

- Гэр бүл салалт. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн чинь хичнээн хувь нь гэр бүл салсан байгааг судлаж үзсэн үү?????????

10 хүний 5 буюу 50% гэр бүл салсан байх шиг. Улс орны суурь тулгуур бол гэр бүл. Монгол гэр бүлээ бат бэх байлгах төрийн цогц бодлого энэ эх оронд чинь алга. Хичнээн олон хүүхэд эцэг эсвэл эхээ санагалзан нулимстай нүдтэй элэг нь бэтгэрээд ирээдүйд итгэх итгэлээ алдчихсан энэлэн шаналж буйг би хэлж мэдэхгүй юм. Монгол оронд монгол хүн болж төрсөн бидний буруу гэж үү.

Эх орноо жаахан ч гэсэн хөгжүүлээч ээ. Өвөл нь хоолой хорсгосон утаа зун нь нүд улайлгасан шороо. Харласан баргар царайлсан хүмүүс хаа сайгүй хог шороо Ёоооооххх яачихсан эх орон ямар гээчийн удирдан жолоодогч вээээээ?Чадалтай чансаатай хүсэл тэмүүлэлтэй хүн болгон чинь энэ эх орноос чинь зугтан дайжихад хүрээд бна.
Монгол эрчүүд минь дээ

  • Эр хүн шиг эр хүн байл даа. Наад хөгийн архи тамхинаасаа салаачээ. Гэр бүл салсан эмэгтэйчүүдийн ихэнх архинаас залхсан байна. Нөхөр нь архины хараат болж арчаагаа алдсан болохоор салсан зугтсан гэх мэт. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдгийн ухаараач . Хажуудах хань үр хүүхдээ хайрлаач ээ. ТАНЫ хамгийн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл.
  • Эрчүүд минь үүрэх ёстой ачаагаа үүрч сураа. Эхнэр хүний ухаан заруулж амьдрах чинь сул дорой эрчүүдийн шинж . Эр хүн бол гэр бүлээ тэжээх тэтгэх хайрлах хамгаалах ёстой үүрэгтэй .
  • Эхнэрээ хайрла. Жаахан романтик байлдаа. Монгол эрчүүд гэхээрээ л гүндүүгүй нтр гээд л мэдрэмжгүй байх ёстой юм уу. Эд баялагаар эхнэрээ баярлуулж чадахгүй бол үгэн бэлгээр баярлуулж яагаад болохгүй гэж . Жишээ нь нар, сар минь, миний үзэсгэлэн гоо минь, амь амьдрал минь, хайрын бурхан минь ккккк юу гэж ч сайхан дуудсан болно. Ганц мянга таван зуугийн гал улаан сарнай бариад хаалгаа зөөлэн тогшил доо. Эсвэл эхнэрээ ороод ирэхэд ганц сарнайгийнхаа дэлбээг газраар цацаад гишгүүл . Бөөн баяр болох байх. Би ч гишгэж үзээгүй л дээ.
    Ойр хамт байгаа нь орж ирэхдээ гарч явахдаа үнсээд л. Хол байгаа нь ингээд л.

    Гадны эрчүүд 70.80 хүрсэн ч гараасаа хөтлөлцөөд л алхаж байна ш дээ. Хүний нутагт зовлогоо зовоож жаахан биенээсээ ахадсан ачаа үүрээд өвдсөн ч өвдөөгүй царай гарган ядарч унатлаа зүтгэж байгаа эхнэрээ харын муу үгээр харлуулж нус нулимстай нь хольж байгаа мунхаг эрчүүдийн зөндөө харлаа. Эрчүүд минь ээ алсын хараатай ноён нуруутай үүрэх ачаагаа үүрээд амьдралд хариуцлагатай бай. Эмэгтэйчүүд бид өчүүхэн зүйлд баярлаж өчүүхэн зүйлд гомддог юм шүү дээ

    Эмэгтэйчүүд минь дээ
  • Өөртөө хайртай бай л даа. Өөрөө өөрийгөө амьдралын гол дүр болгохоо боль. Би л байхгүй бол энэ айл энэ амьдрал сүйрээ нтр гээд өөрөө өөртөө бүх ачааг үүрүүлээд илжиг шиг зүтгэхээ болио. Бидэнтэй бидэнгүй энэ айлын амьдрал өрнөсөөр л байх болно .
    Өөрийгөө хайрладаггүй эмэгтэйг өөр хэн ч хайрлахгүй .Бүх зүйл буруугаар эргэсний дараа өөрөө өөрийгөө буруутан гэдгээ мэдрэх хамгийн аймшигтай.

  • Амьдралаа сайн сайхан байлгая гэвэл хамгийн хамгийн үнэт зүйлдээ л цагаа зориул .Өөрийн гэсэн Хоббитой бол.

  • Сайхан цэнэг авдаг хэрэгтэй цөөхөн найзтай байх.Хэрэггүй мэдэвч хэлдэггүй асуувч хариулдаггүй чадавч тусалдаггүй найзыг зүгээр л орхи.

  • Болж бүтэхгүй муу муухай бүхний төлөө тэмцдэг нэгддэг байя аа. Муу муухайтай бүү эвлэр. Ийм нийгэм ийм улс оронд амьдарч байгаадаа гутарчихлаа. Баяртай Сөүл минь Байдал дээрдэхгүй бол буцаж ирээд сонгинотой хамт уйлах байх даа.

    Odnoo Od

     

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.