ДЭЛХИЙД АНХ УДАА 100 ХУВЬ УРГАМЛЫН ГАРАЛТАЙ МАХ ГАРГАН АВЧЭЭ


Голландын “Vivera” компани 100 хувь ургамлын гаралтай, уураг шим тэжээл бүхий махыг гарган авсан нь дан ногоогоор хооллодог хүмүүст таатай зүйл болжээ. Энэ бүтээгдэхүүний амт чанар, үнэр, шүүс нь үхрийн шарсан махнаас дутахгүй гэж үйлдвэрлэгчид амлаж байгаа ажээ. Түүнчлэн гаднаас нь харахад жинхэнэ махнаас ялгах зүйлгүй бөгөөд удахгүй Их Британийн “Tesco” супермаркетаас гадна Голланд, Герман, Франц, Италийн 400 гаруй дэлгүүрт худалдаалахаар төлөвлөж байна.

Энэхүү дэвшилтэт бүтээгдэхүүн нь махыг орлож, цаашлаад хүрээлэн буй орчны нөлөө, усны хомсдол, бэлчээрийн доройтол зэрэг олон асуудлыг шийдэх юм. Та ургамлаар яаж махыг орлох вэ? гэж гайхаж болох юм. Тэгвэл үүнд 40 гаруй төрлийн мах орлуулагч, амтлагчаас гадна буурцаг, улаан буудай, вандуй, эрдэнэ шиш, цагаан будаа, төрөл бүрийн хүнсний ногоо агуулагдаж буй ажээ. Тиймээс ердийн махнаас дутахааргүй шим тэжээлтэй, эрүүл мэндэд тустай төдийгүй мөнгөнд ч хэмнэлттэй гэнэ. Гэхдээ одоогоор малын маханд агуулагдах шим тэжээлийг 100 хувь орлуулах хүнсний бүтээгдэхүүн болж чадах эсэхийг хэн ч мэдэхгүй юм. Үр тариа, будаанаас илүү маханд их шим тэжээл агуулагддаг нь хөдөлшгүй үнэн билээ. 

Мах идэхгүй байвал зүрх судасны өвчин, цус харвах болон зарим төрлийн хорт хавдраар өвдөх магадлалыг бууруулдаг болохыг шинжлэх ухаан нотолжээ.  Тиймээс махыг орлуулах бүтээгдэхүүн гараад ирчихвэл дэлхийн хэмжээнд эрүүл мэндэд зарцуулах зардал ч буурах нь мэдээж юм.

Б.Мөнхтуяа

Эх сурвалж: Ardchilal.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.