ТАНД АЯЛЛЫН ХАМТРАГЧ БАЙХГҮЙ БОЛ ЯПОНООС РОБОТ ТҮРЭЭСЭЛЖ БОЛНО


Хэрэв та Япон руу ганцаараа аялах гэж байгаа бол төөрөхөөс айх шаардлагагүй болжээ. Учир нь та өдрийн 12 доллар төлөөд “Sharp” компанийн “RoBoHon” хэмээх ухаалаг роботыг түрээслэх боломжтой. Одоогоор Ханэдагийн нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирж буй жуулчдад энэхүү роботыг санал болгож буй ажээ.

 “RoBoHon” нь хүнтэй харилцан яриа өрнүүлж, цаг агаарын мэдээ болон бусад мэдээлэл өгч, аяллын хөтөч хийх чадвартай юм. Энэхүү роботыг GPS төхөөрөмжөөр тоноглож, аяллын зүг чигийг зааж, хянадаг байхаар зохион бүтээсэн бөгөөд жуулчдад тухайн очсон газартаа ямар сонирхолтой зүйл хийж болохыг зааж өгдөг байна. Жишээ нь, Роппонги орчимд аялаж байвал “Maman Spider” барилгыг үзээд зургаа авахуулж болохыг санал болгодог гэнэ. Түүнчлэн робот таны аяллын үнэнч туслагч болж, зургийг тань авч өгөхөөс гадна команд өгсөн даруйд бүжиглэнэ.

Б.Мөнхтуяа

Эх сурвалж: Ardchilal.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.