Бидний нийтлэг секс төсөөллүүд


Хүн бүрт өөрийн гэсэн секс төсөөлөл бий. Хүн бүрт шүү. Хэрвээ тийм биш байсан бол порно кино олон сая долларын ашигтай том салбар болж хөгжихгүй байсан шүү дээ. Гол нь юу төсөөлж байгаа вэ гэдэг л юм. Эрчүүдийн төсөөлөл эмэгтэйчүүдийнхээс ямар ялгаатай бас юугаараа нийтлэг вэ гэдгийг эндээс уншаарай.

Жич: Доорх бүгдийг заавал хэрэгжүүлэх албагүй бөгөөд хүний өөрийн мөн чанарт оршиж байгаа зүйл гэдгийг ойлгож хүлээж аваарай. Магадгүй чинийхээс өөр байж болно. Тэглээ гээд байж боломгүй зүйл гэсэн үг биш юм шүү.

За ингээд, эхлээд эрчүүдийнхийг авч үзье. Тэдний сексийн талаарх бодол нь биднийхээс олон давтамжтай бас сонин болохоор төсөлөөлөл нь үргэлж өөрчлөгдөж, нэмэгдэж байдаг. Тэр дундаас доорх 10-ыг илүү ихээр дотроо нууцхан төсөөлж, биелүүлэхийг хүсдэг байна: .

1. Гурвалсан секс
Хамгийн эхнийх буюу бараг л бүх эрчүүдийн хүсдэг төсөөллийн секс бол хоёр бүсгүйтэй нэг зэрэг хамт байх.

2. Биеэ үнэлэгч
Маш олон бэлгийн замын халдварт өвчин, эрсдлүүд байгаа энэ цагт биеэ үнэлэгчтэй хамт байх нь эрчүүдийн секс төсөөллүүдийн нэг гэж сонсохоор чамд муухай сонсогдож байгаа байх. Гэхдээ энэ бол эрчүүдийн л зүйл шүү дээ. Эрчүүд анхнаасаа л бүсгүйчүүд бидний араас “хөөцөлдсөөр” ирсэн. Тиймээс нэг удаа ч болов зүгээр л дээшээ харж хэвтээд таашаал авахыг хүсдэг бололтой.

3. Жүжигчилсэн секс
Сувилагч, онгоцны үйлчлэгч, нарийн бичиг нартай ажлын байран дээр нь секс хийж үзэх нь тэдний бас нэг “мөрөөдөл” ажээ. Энэ нь өөр өөр эмэгтэйтэй өөр өөр газар байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.

4. Хориотой эмэгтэй
Найзын эхнэр, найз бүсгүйн найз бүсгүй, эхнэрийн эгч гэх мэт огт хүрч болохооргүй тэр бүсгүйчүүдийг бас тэд нууцхан хүсэж явдаг бололтой.

5. Хачин газруудад
Ажлын газрынхаа 00-д, голын эрэг дээр, машины зогсоолд гээд огт секс хийхээргүй газруудад секс хийж байгаагаар өөрсдийгөө тэд төсөөлдөг.

6. Болохгүй үед буюу баригдана даа! 
Яг ажлын цагаар, хүлээн авалтын дундуур, үдэшлэг дээр гэх мэтчилэн хэн нэгэнд баригдчих вий гэсэн айдас түгшүүртэйгээр гялс амжуулахыг эрчүүд бас хүсдэг.

7. Шинэхэн танил
Гудамжны дээрэмчдээс аварсан бүсгүйгээ гэрт хүргэж өгөхөөр очоод санаандгүйгээр болсон тэр секс...

8. Нууцаар харах
Хөрш зэргэлдээ амьдардаг тачаангуй, сайхан бүсгүйг нууцхан харж, түүнтэй хамт байгаагаар ч бас өөрийгөө төсөөлнө.

9. Эмэгтэйдээ эзэмдүүлэх
Сексийн үеэр ихэвчлэн эрчүүд хяналтыг гартаа авч ажилладаг шүү дээ. Тэгвэл тэдний нууцхан төсөөлөлд өөрийг нь эзэмдэх эмэгтэй хэрэгтэй байдаг ажээ.

10. Онгон охин 
Эрчүүд тун өрсөлдөөнч хүмүүс. Яг л бэлгийн эс шигээ. Тиймдээ ч хэн нэгэн охины анхны эр хүн байх хүсэл тэдэнд байсаар байдаг аж.

Харин одоо бүсгүйчүүлийнхээ тухай ярья. Бидний нууцхан төсөөлөл нэг иймэрхүү байдаг:

1. Хүчээр эзэмдүүлэх хүсэл
Чи үүнийг хүсдэггүй байж болно оо. Гэхдээ маш олон эмэгтэйчүүд өөрийгөө эр хүнд хүчээр эзэмдүүлж байгаагаар төсөөлөх дуртай байдаг. Эсэргүүцсээр байхад хувцсыг нь урж тасдан секс хийх нь муухай биш харин ч таашаалтай.

2. Тайчигч болох
Шууд хэлдэггүй л болохоос эрчүүдийн өмнө хагас нүцгэнээрээ уян хатан хөдөлгөөн хийж бүжиглэхийг бүсгүйчүүд дотроо маш их хүсдэг. Ядаж л өөрийнхөө эрийн өмнө.

3. Дүрд хувирсан секс
Энэ талаараа эрчүүдтэй адилхан. Гэхдээ бүсгүйчүүд хайртай эрээ хувиргахаас гадна өөрөө хэн нэгний дүрд хувирахыг хүсдэг. Жишээ нь сувилагч, нарийн бичиг, онгоцны үйлчлэгч гэх мэт. Бас мэдээж ажил дээрээ байгаагаар. Үүнийг яагаад хэрэгжүүлж болохгүй гэж?

4. Групп секс
Үнэхээр шүү. Зарим эмэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй байхад зарим нь харин нууцхан хүсэж явдаг байх нь.

5. Эмэгтэй хүнтэй 
Эрэгтэй хүн биш эмэгтэй хүн биеийг минь энхрийлэхэд ямар мэдрэмж төрөх бол?

6. Секс боол
Зарим бүсгүйчүүд хэн нэг эрэгтэйгээр юу хийхээ заалгаж, эсэргүүцэж "чадалгүйгээр" хэлсэн зүйлийг нь биелүүлж байгаагаар өөрийгөө төсөөлдөг.

7. Хатан нь байх
Харин зарим бүсгүйчүүд эрчүүдэд эзэмдүүлж, тэднээр зааварлуулахаас илүү тэдэнд заахыг хүсдэг. Сексийн турш хүссэн бүх зүйлийг нь дуулгавартай нь аргагүй хийж өгөх эр хүн тэдэнд хэрэгтэй.

8. Танихгүй эр
Хэн нэг танихгүй эртэй юунд ч баригдалгүй, хамгийн галзуугаараа байж секс хийж үзэхийг бүсгүйчүүд бас хүсдэг.

Яг үнэндээ гаж гэж боддог зүйлсээ хийх хүсэл бидний дотор нуугдсаар байдаг. Гэхдээ энэ нь заавал бүгдийг нь биелүүлэх хэрэгтэй гэсэн үг биш гэдгийг ахин хэлмээр байна. Мөн биелүүлээрэй гэсэн утгаар ч энэ нийтлэлийг бичсэнгүй. Харин эсрэг хүйстнээ сексийн тал дээр илүү сайн ойлгож, таньж мэдэхэд туслах зорилгыг тээж байгаа юм шүү.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.