ЯСААР ХИЙСЭН МОТОЦИКЛЫГ 55 МЯНГАН ДОЛЛАРААР ЗАРЖЭЭ


АНУ-ын Флорида мужийн иргэн амьтны ясаар мотоцикл хийж, түүнийгээ үнэ хаялцуулан 55 мянган доллараар худалдаалжээ. Уран бүтээлч Риси Мур нь өдгөө 68 настай бөгөөд ясаар хийсэн бүтээлүүд нь Жеоржия мужийн музейд хадгалагдаж байна. Мур хэдэн жилийн турш цуглуулсан яснуудаа нийлүүлж мотоцикл хийжээ. Энэ бүтээлд үхэр, матар, элбэнх, гахайны яс орсон гэнэ. Энэ мотоциклыг унах боломжгүй ч хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татаж чаджээ.

Б.Мөнхтуяа

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.