Н.Энхбаяр нарын хүсэлтийг Дээд шүүх дахин бүртгэсэнгүй


МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх Н.Энхбаяр нарын хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд 07 тоот тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзахдаа намын ээлжит II Их чуулганыг Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцүүлэн хуралдуулсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэжээ.

Улсын Дээд шүүхийн дээрх тогтоол хүчин төгөлдөр байгаа, МАХН-аас шинээр ирүүлсэн баримтууд нь уг тогтоолд заасан үндэслэлийг арилгаагүй байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6