Энэтхэгийн баян ажилчдадаа 1260 машин, 400 орон сууц бэлэглэжээ


Энэтхэгийн "Hare Krishna Exports" компанийн захирал Савджи Долакия дэлхийн хамгийн өгөөмөр ажил олгогчоор тодроод байна. Дэлхийн 70 улсад алмаз нийлүүлдэг уг компани ажилчдадаа 400 орон сууц, 1260 машин, үнэт эдлэл бэлэглэжээ. Савджи Долакия захирлын тайлбарлаж буйгаар сүүлийн таван жил компанидаа идэвх зүтгэлтэй ажиллаж, амжилт гаргасан хүмүүсээ урамшуулж буй нь энэ гэнэ. Тэрээр “Бидний зорилго бол ирэх таван жилийн дотор ажилтан тус бүрийг хувийн орон сууц, автомашинтай болгох юм” хэмээн ярьжээ.

Сонирхолтой нь, “лоялти хөтөлбөр” хэмээх энэхүү өгөөмөр үйлс цаашид үргэлжлэх бөгөөд 5500 гаруй ажилтанд 500 сая рупи буюу 5 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ.

Түүнээс гадна Балканы хойгийн Монтонегро улсын бизнес эрхлэгч Радомир Новакович Какан нь амжилт бүтээл, өгөөмөр сайхан сэтгэлээрээ олонд танигдсан юм. Какан захирал ажилчдадаа брэнд машин бэлэглэж, гадаадад үнэгүй амраадаг байна.

Эх сурвалж: “Гардиан” сонин

Ardchilal.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.