ӨРӨӨ ӨГДӨГГҮЙ ХАРАМЧ БАЯЧУУДЫГ ИНГЭЖ ХАШРААЖ БАЙНА


ОХУ-ын “Samara Utility Systems” компани ус, нийтийн үйлчилгээний төлбөрөө өгдөггүй харамч баячуудыг ичгэвтэр байдалд оруулах шинэ арга бодож олжээ. Тус компанийн ажилчид гурван давхар хауст амьдардаг тосгоны нэгэн бизнесмэнээс 50 мянган рубль буюу 810 долларын усны төлбөрөө олон сар нэхэмжилж, утсаар ярьж, төлөөлөгчдөө явуулсан ч ямар ч нэмэр болоогүй байна. Тиймээс гэрийнх нь үүдэнд 3 тонн жинтэй, 1,5 метрийн өндөртэй аварга том “өрийн пирамид” байрлуулж, хөршүүдийнх нь өмнө ичгэвтэр байдалд оруулжээ. Уг самбар дээр “Энд өртэй этгээд амьдарч байна. Усныхаа төлбөрөө төлнө үү” хэмээн томоор бичсэн байна.

Үүний дараа бизнесмэн эр компанийн удирдлагуудад гомдол гаргаж, гэрийнх нь ус олон сарын өмнө тасарсан тул төлбөрөө төлөөгүй хэмээн учирлажээ. Гэтэл компанийн мэргэжилтнүүд шалгаж үзэхэд ус нь нэг ч удаа тасраагүй болохыг нотолсон юм. Тиймээс залитай этгээд ямар ч арга саам хэрэглээд нэмэргүй болж, өрөө төлжээ.

Тус компани үйлчлүүлэгчдээсээ 1,2 тэрбум рублийн өр цуглуулах ёстой учраас энэхүү "стандарт-бус" аргыг хэрэглэхээр шийджээ. Сонирхолтой нь, энэ арга гайхалтай үр дүнгээ өгч, өрөө амжилттай авч байгаа гэнэ.

Б.Мөнхтуяа

Эх сурвалж: Ardchilal.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.