APPLE НЭГ УЛИРАЛД АМАЗОНИЙ БҮХ ЦАГ ҮЕИЙН АШГААС ИЛҮҮГ ОЛОВ


Тэрбумтан Уоррен Баффет өнгөрсөн долоо хоногт Амазон компанийн хувьцааг худалдан авч байгаагүйдээ харамсдаг талаараа илэрхийлэхийн зэрэгцээ Apple компанийн таван хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг өөрийн группээрээ дамжуулан худалдан авснаа зарласан билээ.  Тэгвэл Apple компани энэ оны эхний улиралд 48,35 тэрбум ам. долларын ашигтай  ажилласан тус компанийн 13,8 тэрбум ам.доллар олно хэмээн төсөөлж байсан тооцооллыг хэд дахин нугалсантай дүйцэж байна.

Энэ нь байгуулагдаад 24 жилийн нүүр үзэж буй Амазон платформийн  үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл 9,6 тэрбум ам.долларын ашиг олсонтой харьцуулшгүй үзүүлэлт юм. Тус компани нь энэ оны эхний гурван сард гэхэд 1,6 тэрбум ам. долларын ашигтай ажилласан байгаа нь У.Баффетийн харамслыг үгүйсгэсэн явдал болжээ.  У.Баффет энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа: “Apple дангаараа АНУ-ын хоёрт ордог J.P. Morgan Chase компаниас хоёр дахин илүү ашиг олж чадаж байна. Энэ нь тэднийг гайхалтай компани болгосон” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.                                                                                                                                                                                                                                                                             

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.