ӨНЧИРСӨН ОХИДЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭМЖЛЭГЭЭР БАЙРТАЙ БОЛГОСОН ГЭВ


Авто ослоос болж өнчирч үлдсэн есөн охинд байр өгсөн асуудлыг олон янзаар мэдээлж, мушгин гуйвуулж байгаад аймгийн ЗДТГ-ын дарга тайлбар хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд энэ сарын 8-нд Баянхонгор аймагт ажиллах үеэр өнчирч үлдсэн охидод байрны түлхүүр гардуулсан нь дээрх "маргааныг" үүсгэжээ. Тодруулбал, "өмнө нь орон нутгийн удирдлагууд байрны түлхүүр гардуулчихсан байж, Ерөнхий сайдыг Баянхонгорт ажиллахад түлхүүрийг дахин гардуулж шоу хийлээ" зэргээр мэдээлж байгаа нь ташаа мэдээлэл болохыг албаныхан хэлж байна.
Доорх 2 зурагны эхний зураг бол аймгийн Хөгжимт Драмын Театрын дуучин Х.Батцэцэг Мартын найманд хийсэн тайлан тоглолтынхоо үеэр өнчин охидод бэлэг өгсний дараа аймгийн удирдлагууд хоёр өрөө байр өгөхөөр амлаж байх үеийн зураг. Харин дараагийнх нь Монгол Улсын Ерөнхий сайд Баянхонгор аймагт ажиллах үеэрээ байрны түлхүүрийг гардуулсан үеийн зураг аж.
"Монгол Улсын Засгийн газарт хүсэлт тавьсны дагуу байрны мөнгөний үлдэгдэл 21 сая төгрөгийг Ерөнхий сайдын дэмжлэгээр шийдвэрлэсэн. Нийтдээ 24 сая төгрөгний үнэтэй байр бөгөөд гурван саяыг аймгийн Засаг даргын нөөцөөс гаргасан. Харин барилгын компаниудаас мөнгө аваагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн хэлэв. Гэрээ болон бусад баримт нь бүрэн эхээр байгаа болохыг мөн дуулгасан юм.

Б.Мөнхзул

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.