367 ИРГЭН МОТОЦИКЛЬ ЖОЛООДОХ ЭРХТЭЙ БОЛОВ


Замын цагдаагийн албанаас Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн үндэсний төвтэй хамтран "Мотоциклийн бүртгэл" нэгдсэн арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулан ажиллаж байна.Тус арга хэмжээний хүрээнд улсын бүртгэлгүй буюу улсын дугааргүй ашиглаж буй мотоциклийг бүртгэлжүүлэх, А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхжүүлэх  ажлыг хийж эхэлжээ. 4 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 655 мотоциклийг улсын бүртгэлд оруулж, 142 авто сургуультай хамтран 1192 иргэнийг сургалтад хамруулсан байна. Шалгалтад тэнцсэн  367 иргэнд А ангиллын жолоодох эрхийн үнэмлэх олголоо. Иргэдийг өөрийн эзэмшлийн мотоциклио улсын бүртгэлд хамруулж, эрхийн үнэмлэх авч  мотоцикль жолоодохыг  анхааруулав.
Ж.Батсайхан
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.