ЧУУЛГАНААР ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.

Чуулганы пүрэв, баасан гарагийн хуралдаанаар 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Жолоочийн даатгалын тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл багтжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого зорилт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар” асуулгын хариуг сонсох юм.

Ч.Ариунболд
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.