ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТ ПАНМҮНЖОМД БОЛОХГҮЙ


АНУ болон Умард Солонгосын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт хоёр Солонгосыг заагладаг Цэрэггүй бүсийн Панмүнжом тосгонд болохгүй гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп өчигдөр засгийн газрын хуралдааны өмнө сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ энэ тухай хэлсэн байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хаана, хэзээ уулзахаар болсноо би ойрын гурав хоногийн хугацаанд нийтэд зарлах болно гэж тэрбээр нэмж хэлжээ.

Өнгөрсөн сарын 27-нд хоёр Солонгосын удирдагчид Цэрэггүй бүсийн Панмүнжом тосгонд түүхэн дээд хэмжээний уулзалт хийн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцсоны дараа Трамп-Кимийн уулзалт ч тэнд болж магадгүй гэсэн мэдээлэл олон улсын улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн билээ.

Г.Доржханд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.