ҮҮЛЭНД ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ, АНХНЫ БОРОО ОРЛОО


Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийснээр долоон сумын нутаг дэвсгэрийг хамран бороо орлоо.

УЦУОШГ-ын хоёр бригад гарч, Түмэнцогт суманд гурав, Баруун-Урт сумын нутаг Тал булаг гэх газарт хоёр пуужин тус тус харважээ. Энэ нь 2018 онд үүлэнд зориудаар нөлөөлж буй анхны тохиолдол юм байна.

“Үүлэнд зориудаар нөлөөлөх анхны ажил амжилттай болж, ихэнх сумдыг хамарсан зөөлөн бороо өдрийн 14 цагаас хойш орлоо. Бороо энэ өдрийн 20 цаг хүртэл үргэлжлээд зогсох төлөвтэй байна. Манай аймгийн хувьд анхны бороо гэж хэлж болно.” хэмээн УЦУОШГ-ын сеноптик инженер М.Оюун-Эрдэнэ мэдээллээ.
 
Т.Одончимэг
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.