ЯПОНЧУУД ДАЙНЫ ҮЕД ХҮН ДЭЭР ТУРШИЛТ ХИЙЖ, АМЬДААР НЬ ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙСАН НЬ ИЛЭРЛЭЭ


Дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1936 онд Японы армийн 731-р анги Хятадын зүүн хойд хэсэгт, одоогийн Харбин хотод маш аймшигтай туршилтууд хийж байсан тухай нууц баримтууд ил боллоо. Японы армийн харгис туршилтад 3000 гаруй хүн өртсөний дийлэнх нь Хятадууд , цөөн хэсэг нь Орос, Их Британи, Америкийн иргэд байжээ. Тэд ямар ч өвчин намдаах эмгүйгээр шууд зүсэлт хийж, амьдаар нь задлан шинжилгээ хийж, хүмүүст булчирхайн тахлын тариаг тарьж, гахайн хавдрын эсрэг эмчилгээнүүдийг шууд туршсан ажээ.

Тухайн үед Япончууд энэхүү туршилтыг маш нууцаар хийсэн ч өнөөдөр Нацист Германы хорих лагерын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх музейд зарим нотлох баримт хадгалагдан үлдсэн байна. Энэ музейд Япон эмч нар булчирхайн тахлыг бий болгохын тулд аварга том харх ашиглаж байсан тухай баримт үлджээ. Тахлыг хожим нь Хятадын олон зуун мянган иргэнд тарааж, тосгон тэр чигээрээ биохимийн туршилтын бай болсон гэнэ.

Мөн цус алдалтыг судлахын тулд хоригдлуудын дөрвөн мөчийг тайрч, дахин залгах мэс ажилбар хийж байсан баримт бий. Хоригдлуудын дунд тэмбүү өвчин тарааж, вирусын тархалтыг ч судалж байжээ. Тэр ч бүү хэл, шинжлэх ухааны нэрийг барин эмэгтэй хоригдлуудыг хүчиндэж, жирэмслүүлэн тэмбүү өвчин урагт хэрхэн нөлөөлж буйг судалсныг түүхчид нотолдог юм. Харгис туршилтын үр дагавраар хэдэн хүүхэд төрж, хэд нь амьд үлдсэн талаарх мэдээлэл байдаггүй ажээ.

Энэхүү харгис туршилтын улмаас 3000 хүн амиа алдсан гэж үздэг бөгөөд хохирогчдын зарим нь тэсрэх бөмбөг туршилтын бай болж, амьдаараа шатаалгаж, живжээ. Японы Засгийн Газар 1998 он хүртэл 731-р анги оршин тогтнож байсан гэдгийг үгүйсгэж ирсэн ч эцэст нь хүлээн зөвшөөрсөн юм. Туршилтыг удирдаж байсан ангийн захирагч Широ Иши гэгч этгээд дайны дараа шийтгэлээс айж зугтсан түүхтэй ажээ. Широ Иши хожим нь зарим баримтыг ил болгож, 1959 онд 67 насандаа хорт хавдраар насан эцэслэжээ.

Сарын өмнө, Японы эрдэмтэд 731-р анги 3607 гишүүнтэй байсны 52 нь мэс засалч, 49 нь инженер, 38 нь сувилагч, бусад нь цэргийн эмч нар байсныг нийтэд зарласан юм.

Харбин дахь 731-р анги энд байрлаж байжээ

Эх сурвалж: Daily Mail

Ardchilal.mn

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.