АФГАНИСТАНД ДЭЛБЭРЭЛТ БОЛСНЫ УЛМААС 17 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ


Афганистаны зүүн нутгийн Хост мужийн сүмд дэлбэрэлт болсны улмаас 17 хүн амь үрэгдэж, 33 хүн бэртэл гэмтэл авчээ. Энэ тухай телевизийн “TOLOnews” суваг мэдээлэв.

Энэ хэрэгтэй холбогдуулан Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эмгэнэлээ илэрхийлэхийн сацуу “энэ халдлага нь Афганистаны ард түмний ардчиллын үнэ цэнийг басамжлан доромжилсон хэрэг байлаа” хэмээн мэдэгдсэн байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтийг алсан зайнаас үйлдсэн бөгөөд амиа золиослогч террорист үйлдээгүй байх магадлалтай аж. Одоогоор тус газар үйл ажиллагаагаа явуулж байгаа хэт даврагчдын бүлэглэлүүдээс нэг нь ч хариуцлага хүлээгээгүй байна.

Энэ оны 10 дугаар сард явуулахаар төлөвлөсөн парламентын болон орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн бүртгэлийг эхлүүлж байгаагаа А.Гани өмнө нь мэдэгдсэн юм.

Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.