Д.ТРАМП, Т.МЭЙ НАР УТСААР ЯРЬЖЭЭ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй утсаар ярьжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.

Утсаар ярих үеэрээ хоёр улсын удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал болон худалдааны асуудлуудыг хэлэлцжээ.

Түүнчлэн Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон Д.Трамп нарын уулзалтын талаархи асуудлыг хэлэлцэхийн сацуу Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахыг зорьж байгаагаа болон Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болж чадахгүй гэдгийг батлахад бэлэн байгаагаа Д.Трамп онцлон тэмдэглэжээ.

Д.Трамп ирэх зургадугаар сарын 13-нд Их Британид айлчилна. АНУ-ын ерөнхийлөгчийг айлчлах үеэр хоёр талын уулзалт хийнэ гэдгээ Т.Мэй өмнө нь мэдэгдсэн юм.

Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.