“ТАЛХ ЧИХЭР” ХК "ISO 22 000" ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ


 Хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр”  ХК "ISO 22 000" хүнсний аюулгүй байдлын удирдлагын стандартыг нэвтрүүллээ.

 2005 оноос дэлхийн зах зээлд хэрэгжиж эхэлсэн уг стандартыг "Талх чихэр" ХК Монгол Улсын хүнсний салбарт анх удаа хэрэгжүүлж буйгаараа онцлогтой юм. Эдүгээ дэлхийн 200 гаруй улс  "ISO 22 000" удирдлагын стандартыг нэвтрүүлжээ. 

“Талх Чихэр” ХК-ийн ерөнхий менежер С.Тамираа ярихдаа,"Уг стандартыг нэвтрүүлэхээр 13 хүний бүрэлдэхүүнтэй баг  15 сарын турш судалгаа хийж хамтран ажилласны үр дүнд манай компани албан ёсоор "ISO 22 000" хүнсний аюулгүй байдлын удирдлагын стандартын батламжаа гардлаа. Манай хамт олон өглөө бүр хэрэглэгчиддээ эрүүл, шинэ бүтээгдэхүүнийг хүргэдэг.  Ийнхүү бид үйл ажиллагаандаа  хүнсний аюулгүй байдлын удирдлагын стандартыг нэвтрүүлснээр  хэрэглэгчид рүүгээ чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт хийлээ. Манай компани нийслэлийн хэрэгцээний  талх гурилан бүтээгдэхүүний 60 гаруй хувийг хангаж байна. хэрэглэгчид ямар нэгэн эрсдэлгүй, чанартай, найдвартай, бүтээгдэхүүн хэрэглэж,  сэтгэл хангалуун үйлчлүүлэх боломжийг олгох үүднээс бид үйл ажиллагаандаа дээрх стандартыг нэвтрүүлж буй юм. Түүнчлэн манай компани 100 гаруй нэр төрлийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчдээс авдаг. Тиймээс энэхүү стандартыг нэвтрүүлснээр бэлтгэн нийлүүлэгчдийн үйл ажиллагаа чанаржиж, тэдэнд хяналт, шаардлага тавих  боломж  бүрдэж байгаагаараа энэхүү стандартын ач холбогдол оршиж байгаа юм. Манай компани нийслэлийн 9 дүүрэг төдийгүй хөдөө орон нутагт шууд түгээлт хийж байна" гэлээ.

"ISO 22 000" стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулдагаараа онцлогтой аж.

"Талх чихэр" ХК нь 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд эдүгээ 700 гаруй ажиллагсадтай 60 гаруй нэр төрлийн талх, нарийн боов, чихэр, бялууг үйлдвэрлэж хэрэглэгчиддээ хүргэж байна. Тус компани 2004 оноос инновацийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлжээ. Улмаар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулж Бялууны шинэ үйлдвэрээ нээсэн байна.
 
 
Б.Заяа
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.