АНУ-Д ЦЭРГИЙН ТЭЭВРИЙН НИСЭХ ОНГОЦ ОСОЛДСОНЫ УЛМААС 5 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ


АНУ-ын Жоржиа муж улсад С-130 цэргийн тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас 5 хүн амь үрэгджээ. Энэ тухай Жоржиа муж улсын Үндэсний гвардын агаарын цэргийн хүчний төлөөлөгч, ахмад Жефф Безори мэдэгдсэн байна.
 
“Ассошиэйтед пресс” агентлагийн мэдээлснээр, онгоцонд 9 хүн байжээ. Нисэх онгоц авто зам дээр унасан бөгөөд тэр үед зам дээр машин байгаагүй нь үнэхээр азтай хэрэг болсон хэмээн тус муж улсын нэгэн цагдаа хэлсэн байна. Онгоц Аризона муж улсын Дэвис-Монтан агаарын цэргийн бааз руу нислэг үйлдэж байжээ.
 
С-130 Hercules нисэх онгоц нь АНУ-ын Агаарын цэргийн хүчинд төдийгүй бусад олон улс оронд ашиглагддаг тактикийн тээврийн гол нисэх онгоц юм.
 
Э.Аянзаяа
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.