ОРЧЛОН ЕРТӨНЦ ДЭХ ХАМГИЙН ТОМ ОБЪЕКТЫГ НЭЭН ИЛРҮҮЛЖЭЭ


 Маш хүчтэй дуран авай ашиглан Орчлон ертөнц дэх хамгийн том хэмжээтэй объектыг одон орончид нээн илрүүлсэн тухай Их Британийн "Nature" сэтгүүлд бичжээ.

12,4 тэрбум жилийн өмнө SPT2349-56 гэдэг энэхүү тэнгэрийн эрхэс нь асар том хэмжээтэй байсан бөгөөд 14 галактикаас тогтож байжээ.

Эрдэмтдийн тооцоолсноор, өнгөрсөн хугацаанд уг объект нь бусад хэдэн зуун галактикийг залгиснаар хэмжээ нь улам томорч, Нарны масснаас 1000 их наяд дахин илүү масстай болсон аж.
 
Галактикуудын ер бусын энэхүү нэгдлийн хэмжээ нь төдийгүй нас нь эрдэмтдийн гайхшралыг төрүүлсэн байна. Ажиглалтаас үзвэл, Их дэлбэрэлтээс 1,4 тэрбум жилийн дараа эдгээр 14 галактик хоорондоо нийлсэн аж. “Ийм богино хугацаанд галактикуудын бөөгнөрөл ийм том хэмжээнд хүрсний учир нь оньсого хэвээр байна” хэмээн судалгаанд оролцогчдын нэг болох Тим Миллер хэллээ.

Өнөөгийн онолоор бол, асар том хэмжээтэй галактикуудын бөөгнөрөл нь дор хаяж дээрхээс хоёр дахин урт хугацаанд бүрэлдэн бий болох ёстой аж. Иймээс эрдэмтдийн хувьд шинээр нээсэн үзэгдлийнхээ учрыг тайлбарлах хэрэгтэй болж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.