БАГШ НАРЫН ДУНДАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО


“Дундговь-Биеийн тамирын багш нарын холбоо”-оос 2018 оны хөдөөгийн багш нарын “Спортын наадам”-ын сорилго болгон Дундговь аймгийн нийт багш нарын дунд гар бөмбөгийн тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

БСШУС-ын яамнаас 2017-2018 оны хичээлийн жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгосонтой холбоотойгоор багш нарын дунд төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион явуулж буй аж. Тус тэмцээнд нийт 31 баг оролцсоноос эрэгтэй төрөлд I байрыг Эрдмийн талай цогцолбор сургууль, II байрыг МСҮТ, III байрыг Говийн ирээдүй цогцолбор сургуулийн баг тамирчид эзэллээ. Мөн эмэгтэй төрөлд I байранд Эрдмийн далай цогцолбор сургууль, II байранд Дэлгэрхангай сумын сургуулийн багш нарын баг, III байранд Дэлгэрхангай сумын цэцэрлэгийн багш нарын баг тус тус байр эзэлжээ.

Тэмцээний ивээн тэтгэгчээр “Ган Илч” ХХК оролцож хөдөөгийн багш нарын бага наадамд оролцох шигшээ багийн тамирчдад 40 иж бүрэн хувцас бэлэглэсэн юм. Түүнчлэн “Ган-Илч” ХХК-ийн захирал О.Ганбат “Дундговь аймагт гар бөмбөгийн спорт нь брэнд спортын төрөл болон хөгжиж байна” хэмээгээд “Багшийн алдар” сангаас биеийн тамирын бэлтгэлийн иж бүрэн тоног төхөөрөмж авч өгөх болсноо дуулгалаа.

Б.Ундармаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.