ХҮҮХДҮҮД ОРДОНТОЙ БОЛОХ ХҮСЭЛТ ТАВИЛАА


Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Дэлхийн зөн-Монгол" олон улсын байгууллагатай хамтран "Хүүхдийн нэгдсэн V чуулган"-ыг Өлгий хотод өнөөдөр зохион байгуулсан юм. Чуулганы үеэр оролцогчид Хүүхдийн ордон барих асуудлыг аймгийн удирдлагад тавилаа.

"Хүүхдийн дуу хоолой ба үр нөлөө" сэдэвт уг арга хэмжээнд аймгийн төв болон хөдөө сумдаас 300 орчим хүүхэд, мөн сургуулийн нийгмийн ажилтнууд оролцсон юм. Тэрбээр хүүхдийн хөгжих орчин ба чөлөөт цаг, дотуур байр, охидын хүмүүжил, хүүхдэд ээлтэй багш гэж хэнийг хэлэх вэ, сургуулийн орчин дахь хүүхдийн харилцаа зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгээр гарсан саналуудыг эрэмбэлж 21 заалт бүхий зөвлөмжийг аймгийн Засаг дарга А.Гылымханд гардуулсан бөгөөд Хүүхдийн ордон барих асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстойг уг зөвлөмжид тусгасан байна. Түүнчлэн шинээр дотуур байр барих, хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлэх, РС тоглоомын газруудыг хаах, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг багш сурган хүмүүжүүлэгчдэд заах зэрэг асуудлуудыг мөн оруулжээ.

Хүүхдүүдийн ордон барих тухай хүсэлт биелэх боломжтой эсэх талаар аймгийн Засаг дарга А.Гылымханаас тодруулахад: "Өнөөдөр манай аймагт 10 гаруй байгууллага өөрийн гэсэн ажлын байргүй байгаа. Хүүхдийн ордон барих асуудал бас чухал байна. Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр бас орсон юм. Ордны газрын асуудлыг нь шийдэж, зураг төсвийг нь гаргасан. Одоо санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна" гэлээ.  
   

Ө.Нурболат

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.