Загвар өмсөгч бүсгүй нохойг бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шүүхэд өгчээ


Инстаграмын од, загвар өмсөгч Деяна Мунира өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Хеф хэмээх нохойг шүүхэд өгсөн нь олон нийтийн сонирхлыг татаж байна. Хэрэг явдал Ираны бизнесмэн, саятан Тони Тутунигийн Лос Анжелес дахь эдлэн газарт болжээ. Загвар өмсөгч бүсгүй бизнесмэний гэрт сэтгүүлийн зураг авалтад оролцож байсан юм. Түүнийг усан сангийн дэргэд зургаа авахуулж байхад Тонигийн Хеф нохой гүйж ирэн хамт тоглож эхэлсэн байна. Гэтэл ороо нь орсон нохой гэнэт эвгүй үйлдэл гаргаж эхэлсэн нь бүсгүйд таалагдаагүй гэнэ. Нохой бүсгүйг хамраараа үнэрлэхэд эзэн нь болиулах нь битгий хэл “Өгзгөө хөдөлгө, дээр нь гар” гэх мэтээр зүй бусаар аашилж байсан хэмээн Мунира гомдолложээ.

Шүүхээс энэ хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа бөгөөд нохойны эзэн Тони Тутуниг дуудан шалгаж буй ажээ. Түүний өмгөөлөгч “Амьтад янз бүрийн л үйлдэл гаргаж байдаг шүү дээ. Хэрэв нохойн үйлдэл бүсгүйд таалагдаагүй юм бол яагаад инээгээд байгаа юм? Нохойг буцаж явсны дараа ч огт тоохгүй, зураг авалтаа үргэлжлүүлсээр байсан” хэмээн ихэд бухимджээ. Харин загвар өмсөгч бүсгүй Тониг сэтгэл санааны дарамтанд оруулсан хэмээн үзэж  1,5 сая доллар нэхэмжилж байгаа ажээ.

Эх сурвалж: metro.co.uk

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.