БАРИЛГЫН САЛБАРЫН 300 АЖ АХУЙН НЭГЖ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА


Барилгын салбарын ханган нийлүүлэгчид болоод хэрэглэгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэх, уг салбарын бодлого, зорилтыг олон нийтэд танилцулах, гадны хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн Мишээл экспо төвд үргэлжилж байна.

Өчигдөр буюу энэ сарын 27-нд эхэлсэн уг үзэсгэлэнд Монгол, ОХУ, БНХАУ, Чех, Итали, Польш, Турк, Япон, Солонгос зэрэг орны  барилгын салбарт дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нийлүүлэгч, цахилгаан болон сантехникийн хэрэгсэл үйлдвэрлэгч 300 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Тухайлбал, Францын алдарт Легранд брэндийн албан ёсны түнш “Топологи” компани бүтээгдэхүүндээ 10  хувь, Түүнчлэн ОХУ, ХБНГУ, Норвеги, Белги, Англи, Тайвань зэрэг орноос цахилгааны төрөл бүрийн залгуур болон халаагуур зэрэг бүтээгдэхүүнээ “Баухаус” ХХК 10-20 хувийн хямдралтай үнээр борлуулж байна. Мөн “Хараа сүмбэр” компанийн Жоби барилгын материалын дэлгүүр бүх бүтээгдэхүүндээ 10 хувийн хямдрал зарлажээ.

Мөн үзэсгэлэнгийн үеэр “VISION Групп” компанийн захирал Э.Энхбат "Брэндийн үнэ цэнэ сэдвээр сургалт явуулахаас гадна “Барилгачин групп”-ээс амины орон сууц барих гэж буй иргэд зориулан барилгын материалын чанар, үнийн талаар зөвлөгөө өгөх юм. Түүнчлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас энэ онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар нээлттэй мэдээлэл өгнө.
 


Үзэсгэлэн маргааш буюу энэ сарын 29-ны 19.00 цаг хүртэл үргэлжилнэ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.