Албан тушаал нь хэзээ ч солигддоггүй Монголын цор ганц Ерөнхийлөгч


Монголд хоёр л Ерөнхийлөгч байна, үүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, нөгөө нь Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч гэх хошин яриа нэг хэсэг нэлээд гарч байсан.

Тэгвэл энэхүү хоёр эрхэмийн нэг бол "Дижитал" хамтлагийн анхлагч Баавар буюу Батбаяр билээ. Тэрбээр тус холбоог өдийг хүртэл л толгойлж байгаа байх. Ямартаа ч хип хоп холбооны ерөнхийлөгч солигдолоо гэж хип хопчид ярихгүй байгааг бодоход. Тэгвэл мөнхийн ерөнхийлөгч тэрбээр 15 гаруй жилийн өмнө нэг иймэрхүү л нөхөр байжээ. Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг шиг хип хопчид энэ зургаа хараад хуучны дурсамж нь бодогдож л байгаа биз дээ. 

Дижитал хамтлагийн тоглолтын хэвлэлийн бага хуралд тус хамтлаг гишүүд болон тухайн үед хүүхдийн дунд одоогийн хэллэгээр од болж байсан БобиДи хүү ч хамт тууж явна. БобиДи хүү одоо бол 27 настай том оо эр болсон гэнэ шүү. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.