Анхаар!!! Хятад резинэн туузыг хүүхдийнхээ гарт зүүлгэвэл шигдэх аюултай


Бид хүүхдүүддээ резинэн тууз, үсний боолт зүүлгэдэг хэрнээ заримдаа анхаарлаа сулруулж орхидог. Тэгвэл Хятадын зүүн хязгаарт орших Анхуй мужийн Линчуан аймагт резинэн туузыг гартаа удаан зүүж явсан дөрвөн настай Лили охинд маш аюултай зүйл тохиолджээ. Охины гаранд резинэн тууз шигдэж хавдсан байсныг анхандаа эмч нар танилгүй халдвар юмуу харшил хэмээн андуурсан гэнэ. Эцэст нь, охины ээж, аав хөрш зэргэлдээ Жежиан мужийн хүүхдийн төв эмнэлэгт хүргэснээр баруун гаранд нь резинэн тууз шигдсэнийг илрүүлж, мэс ажилбараар авсан байна. Охин одоо үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа ажээ.

Тиймээс Хятад даяар хүүхдийг өхөөрдөж, хүзүү, бугуй, хуруунд нь резинэн тууз хэрхэвч зүүж болохгүй хэмээн сануулжээ. Эмч нар “Резинэн тууз хүүхдийн эмзэг арьсанд амархан шигдэж, нуугдаж орхидог. Өөрт юу тохиолдсноо хэлж чадахгүй балчир хүүхдээс хараа хяналтаа салгаж болохгүй” хэмээн анхааруулсан байна.

Резинэн тууз 1845 онд Англид анх оюуны өмчийн эрхээ авснаас хойш дэлхийн олон оронд өргөнөөр үйлдвэрлэгдэж байна. Гэвч үүнийг байгалийн гаралтай түүхий эдээр биш химийн гаралтай бодисоор үйлдвэрлэдэг болсон нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй юм.

Эх сурвалж: metro.co.uk

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.