Машин угаахад ус хэрэггүй


Арабын нэгдсэн Эмират улсын шороон цөлд машин жинхэнэ "хаан" болдог гэнэ. Энд л машин угаалга хамгийн ашигтай бизнест тооцогддог. Саяхныг болтолд энд машин угаалга байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байсан юм. Дубай хотод нэгэн ах дүү 2 машин угаахад ус хэрэглэхгүй байх аргыг нээж илрүүлжээ. Тэд био шүршигч болон алчуур ашиглан машин, байшингийн шил зэргийг богино хугацаанд гялгар толигор болгож чадна. Одоо тэд энэ технологио улам боловсронгуй болгож, өндөр шилэн барилгуудыг арчиж цэвэрлэх гэж хичээж байна. Нэг машиныг угаахад хамгийн багадаа 20 гаруй литр ус зарцуулдаг бол зөвхөн нэг био шингэнээр 6 машин угаах боломжтой.

Мөн АНУ-ын "Green and Clean" компани дусал ч ус хэрэглэхгүйгээр, керосин хэмээх бодисоор автомашиныг гялалзуулах үйлчилгээ эрхэлдэг ажээ. Тэд вакс цацаж, машиныг хөөсрүүлээд зөөлөн синтетик алчуураар арчиж, байгалийн гаралтай тусгай өнгөлөгчөөр цэвэрлэнэ. Ингэснээр 100 хувь байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр машин угааж, гол мөрөн бохирдуулахгүй, ус хий дэмий үрэхгүй зэрэг олон сайн талтай юм.

 

Б.Мөнхтуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.