Зөвхөн ядуус л энэ 5 зүйлд мөнгөө үрдэг! Баячууд ийм бодлогогүй зүйл хийдэггүй байна


Санхүүгийн ялгаа нийгэмд байсан, байх ч болно. Яагаад гэвэл ихэнх хүмүүс мөнгөтэй зөв харьцаж чаддаггүй учраас мөнгөний дутагдалд ордог байна. Уругвайн ерөнхийлөгч байсан Хосе Мухика хэлэхдээ: “Би эсвэл та ямар нэгэн зүйл худалдан авахад мөнгө төлдөггүй. Бид тэр мөнгийг олохын тулд зарцуулсан хөдөлмөр, амьдралаараа төлж байгаа юм” гэжээ.

Мөнгийг тооцоотой, ухаантай үрэхэд дуртай гэж үздэг. Баячууд үүнийг ядуусыг бодвол байнга бодож явдаг байна. Мөнгөний мэдлэггүй хүн мөнгө ихтэй болохоороо ухамсаргүйгээр зарцуулж эхэлнэ. Мөнгөө буруу зарцуулах нь маш том алдаа. Мөн баячууд хэзээ ч хийдэггүй худалдан авалт гэж байна. Та бүхэндээ энэ тухай танилцуулахаар бэлдлээ. Та ч бас мөнгөө дэмий зүйлд бүү үрээрэй.

Мөнгөө хэмнэ

1. Хүүхдүүдэд бэлэг өгөх Баячуудыг харж байхад хүүхдүүдээ огт эрхлүүлдэггүй, тэдний хүүхэд бусад хүүхдүүдээс ялгарч онцгойроод байх зүйлгүй. Үүнд 90-ээд оны үеийн мөнгийг баруун, солгойгүй үрж байсан хүмүүс хамаагүй. Эд баялагаа өөрөө босгосон хүмүүс хүүхдүүдээ мөнгөтэй зөв харьцаж сургана, чухам – мөнгө олоход сургана.

Шинэ унадаг дугуй, гажет – өөрөө хөдөлмөрлөж ав. Мэдээж эдгээр зүйлсийг авахад дутаж байгаа багахан мөнгийг аав ээж өгч болно. Мөнгө олоход зарцуулсан хөдөлмөр, цаг хугацааг хүүхэд өөрөө үнэлж мэдэрнэ, цаашид хэрхэн үрэхээ сайтар бодно. Насанд хүрсэн хойноо аймшгийн амьдралаар амьдрахгүйн тулд тэд хүүхдээ багаас нь хүмүүжүүлнэ.

2. Гажет

Амжилттай хүмүүст ажлыг чанартай, хурдан шуурхай, төвөггүй явуулах нь чухал болохоос брэнд хамаагүй. Тэд үнэтэй техник авч байгаа нь загвар хөөсөн хэрэг биш. Хэрвээ шинэ загварын ямар нэгэн зүйл таалагдахгүй бол тэд авах ч үгүй. Харин ядуучууд зар сурталчилгаанд хууртагдана. Өөрт үнэхээр хэрэгтэй эсэхийг үл тоон зээл тавин байж авна. Бусадтай адил байхын тулд гэх үү дээ.

3. Үнэтэй ресторан

Баячууд тансаг ресторанд орох нь орно оо. Гэхдээ албан уулзалт эсвэл тэмдэглэлт өдрөөр л орно. Мөн бизнесийн ашиг эрхийн төлөө байгууллагын зардлаар орох нь элбэг. Үнэтэй ресторанд орж хооллохын оронд гэртээ тогооч хөлслөөд амттай, эрүүл хоол идэхээ тэд сайн мэднэ. Харин ядуус мөнгөтэй болонгуутаа л тансаглаж эхэлдэг. Үдэшлэг бол бүгдийг дайлна, ангийнханы уулзалт – ямар нэгэн үнэтэй зүйл захиална.

4. Хувцас

Загвар байнга өөрчлөгдөнө, тиймээс даашинз, туфль бөөн бөөнөөр авах ямар ч хэрэггүй. Дэлхийн тэрбумтнуудыг хараарай – үнэтэй пиджактай биш жинс, свитертэй л яваа. Хаана, юу өмсөхөө сайн мэдэж байх хэрэгтэй. Мөн гоёл чимэглэлийн хувьд ч адил.

5. Том байшин

Ядуу хүмүүс бодохдоо хүүхдүүддээ ирээдүйд амьдрах байшин барих ёстой гэдэг. Ингээд барилгын том ажил эхлүүлнэ, дунд нь завсарлана, харин хүүхдүүд аль хэдийн том болж үр хүүхэдтэй болжээ. Хүүхдүүд таны барьсан байшинд амьдрах эсэх нь тодорхойгүй. Мөнгө, цаг хугацаа, хөдөлмөр маш их үрэгдэнэ.

Бага орлоготой байж том байшинд амьдрах маш их хүндрэл авчирна. Үйлчилгээний хөлс, цахилгаан, халаалт – энэ бүгд өндөр үнэтэй. Боломжийн байранд амьдарч мөнгөө хүүхдүүдийнхээ боловсролд зориулж хуримтлуулах нь илүү ухаалаг сонголт болов уу. Хүүхдүүд тань өөрийнхөө мөрөөдлийн байшингаа өөрсдөө босгоцгоог.

Хүн болгон өөрийн сонголттой. Таны өнөөдрийн сонголтоос таны маргааш шалтгаална. Роберт Кийосакигийн “Баян аав, ядуу аав” номыг уншихыг зөвлөж байна.

Өөрийн мөнгөний зарцуулалтыг хяна, дэмий зүйлд бүү үр. Хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.