ЭРХ БАРИГЧ НАМЫН ТӨЛӨӨЛӨГЧ ПАРАГВАЙ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЛОО


“Колорадо” эрх баригч намаас нэр дэвшигч Марио Абдо Бенитес Бүгд Найрамдах Парагвай улсын шинэ ерөнхийлөгч болж байна хэмээн тус улсын Сонгуулийн дээд шүүхийн тэргүүн Хайме Бестар өчигдөр орой мэдэгдсэн байна.

“Сонгуулийн хуудасны 96,6 хувийг боловсруулсны дараах байдлаар М.Абдо 46,6 орчим хувийн санал авч, Парагвай улсын ерөнхийлөгч болж байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.

М.Абдо төрийн тэргүүнийн албан тушаалыг 2018 оны наймдугаар сард хашиж эхлэх аж. 2015-2016 онд тэрбээр Парагвай улсын сенатын гишүүний албан тушаалыг эрхэлж байжээ.
Э.Аянзаяа
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.