ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АНУ-Д ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ


Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагаас буюу өнөөдрөөс АНУ-д гурван өдрийн төрийн айлчлал хийнэ гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Э.Макрон айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр талын дээд хэмжээний уулзалт хийж, Конгресст үг хэлэх аж. Хоёр улсын удирдагчид санал зөрөлдөөнтэй байгаа асуудлууд, тухайлбал 2015 оны Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээ, мөн ган болон хөнгөн цагааны импортын татварыг АНУ саяхан нэмэгдүүлсэн болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээр зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Д.Трамп Иран болон Парисын хэлэлцээрүүдийг эргэн харж, “Америк нэгдүгээрт” бодлого баримталж эхэлснээс хойш АНУ болон Францын хооронд үл ойлголцол үүсэх болсон юм.

Хоёр талын харилцаагаа сайжруулах зорилгоор Э.Макрон АНУ-д айлчлах гэж байна гэж шинжээчид үзэж байна.

 
Г.Доржханд
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.