Биелэгдэшгүй даалгавар киноны зураг авалт үргэлжилнэ


Алдарт жүжигчин Том Крузын тоглож, үзэгчдийн танил болсон Биелэгдэшгүй даалгавар киноны зургаадугаар ангийн зураг авалт 2017 оны хавраас эхлэн үргэлжлэхээр болсон байна. Хэдийгээр өнгөрөгч зун зураг авалт эхлээд байсан ч Парамаунт студитэй олон улсад гаргах эрх дээр тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас Том Круз зураг авалтанд оролцоогүй өнөөг хүрсэн юм. Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Том Круз болон Парамаунт компани гэрээн дээр тохиролцоонд хүрчээ. Киноны зураг авалт ирэх хавар эхлэх ч 2017 оны нэгдүгээр сараас эхлэн киноны арын албаныханы ажил эхлэх юм байна. Одоогоор тус кино чухам хэзээ дэлгэцэнд шилжих нь тодорхой болоогүй байгаа юм. Үзэгчиддээ сануулахад тус киноны хамгийн эхний анги 1996 оны тавдугаар сард дэлгэцнээ гарч 456 сая ам.долларын ашиг олж байжээ. Тус кино нь 1970-аад оны үед гарч байсан телевизийн алдартай цувралын дэлгэцийн бүрэн хэмжээний кино хувилбар юм.

Г.Адъяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.