ХҮҮХДҮҮДИЙН ДОТООД ЕРТӨНЦИЙГ "ШИДЭТ ӨНГӨ-2" ҮЗЭСГЭЛЭНГЭЭС ТОЛЬДИХ БОЛОМЖТОЙ


Улсын тэргүүний 84-р сургуулийн  сурагчдын хамтарсан “ШИДЭТ ӨНГӨ-2” уран зургийн үзэсгэлэнгээ  Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд Арт” галерейд нээлээ.

Тус үзэсгэлэнд нийт 30 гаруй сурагчийн 100 гаруй бүтээлийг дэлгэсэн байна.

84 сургуулийн дүрслэх урлагийн багш Б.Болортуяа ярихдаа, “Манай  сургуулийн “Шидэт өнгө” уран зургийн дугуйланд маш олон хүүхэд сурдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд 38 хүүхэд бүтээлээ дэлгэсэн бөгөөд хүүхэд бүрийн сэтгэлийн дотоод ертөнцийг гаргаснаараа онцлогтой. Тэд сэтгэлдээ буусан зүйлээ зургаар илэрхийлдэг. Уран зураг зурж сурснаар хүүхдийн авъяас, зургийн тухай мэдлэг, ур чадвар, гоо зүйн мэдрэмтэй болж өсч хүмүүжихэд чухал ач холбогдолтой" гэв



Үзэсгэлэнгийн үеэр "Шидэт өнгө" дугуйланд суралцаж зурах ур чадвараараа тэргүүлсэн сурагчдад Монголын багш нарын холбооны дээд шагнал "Алтан мэлмий" шагналыг гардууллаа. Үзэсгэлэн маргааш өндөрлөнө.

Б.Заяа
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.