АНУ-Д ХАМГИЙН ӨНДӨР НАСТАЙ ХОРИГДОЛД ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ГҮЙЦЭТГЭЖЭЭ


 АНУ-ын Алабама муж улсын эрх баригчид өчигдөр 83 настай гэмт хэрэгтэн Уолтер Лерой Мудид ялын дээд хэмжээг гүйцэтгэжээ. Цаазын ялыг үхлийн тариа хийх замаар гүйцэтгэсэн байна. Л.Мудиг хүний амь насанд хүрсэн дэлбэрэлтийг зохион байгуулсан хэрэгт буруутгаж байжээ. Энэ тухай “The New York Times” сонин мэдээлэв.
 
“Death Penalty Information Center” төрийн бус байгууллагын мэдээлснээр, Л.Муди нь 1976 оноос хойш цаазлуулсан хамгийн өндөр настай хоригдол аж. Тэрбээр шуудангаар тэсрэх бөмбөгтэй илгээмжүүдийг явуулж байсан бөгөөд энэ хэргийн улмаас 1989 онд шүүгч болон хуульч 2 хүн амиа алдаж байжээ. Түүнээс гадна тэрбээр заналхийлэл бүхий захидал илгээж байсан хэдий ч сүүлийн мөч хүртэл буруугаа хүлээгээгүй байна.
 
АНУ-ын нийт 31 муж улсад цаазын ялыг хүлээн зөвшөөрдөг байна. 1976 оноос 2018 оны 4 дүгээр сарын 9-ний хооронд АНУ-д нийт 1472 хүнд цаазын ял гүйцэтгэжээ. Цаазын ялыг хэрэгжүүлэх үндсэн арга нь үхлийн тариа аж.
Э.Аянзаяа
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.