700 жилийн настай модонд тариа хийж эмчилсэн нь


Бид судас тариаг зөвхөн хүн, амьтанд хийдэг гэж боддог бол үүнийг мод эмчлэхэд хэрэглэдэг болжээ. Саяхан Энэтхэгийн Телангана мужийн мэргэжилтнүүд 700 жилийн настай Банян модыг шимэгч, хорхойны халдвараас тариа хийж аварсан байна. Дэлхийд томоороо хоёрдугаарт ордог Банян мод шимэгч хорхойд идэгдэж, зөвхөн том мөчрүүд нь үлдсэн байсан бол одоо дахин сэргэж эхэлсэн гэнэ. Ингэснээр жуулчдын очих дуртай нэгэн дурсгалт газраа аварч чадсан байна. Модны мөчирт 10-14 цаг дусал зооход хортон шавьжны хор аажмаар дамжин тархаж богино хугацаанд үр дүнгээ өгчээ.

Шавьж нь хөгжлийн дөрвөн үе шатыг дамждаг бөгөөд хамгийн идэвхтэй үедээ мо­дыг идэж, хоосолдог. Энэ үедээ амьдрах энер­гээ олж авдаг учир маш хов­дог ажээ. Тиймээс шавьжид идэгдсэн мод ямар ч шим шүүс байхгүй хатаж хорчийдог байна. Ингэж идэгдсэн мод дээрээсээ улаан хүрэн өнгөтэй харагдаж, дахин сэргэхэд маш хэцүү болдог гэнэ.

Б.Мөнхтуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.