"МОНГОЛ БАНХАР ХҮҮХДИЙН АМИЙГ АВАРСАН" ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ БОЛОХЫГ АНХААРУУЛАВ


Энэ сарын 4,5-ны өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт "Монгол банхар 4 настай хүүхдийн амийг аварлаа" гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархсан. Харин энэ нь ор үндэсгүй, худал болохыг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдэв. 

Энэ үеэр Эрдэнэдалай суман дахь Эрэн хайх аврах салбарын аврагчид дөрвөн удаагийн дуудлагаар дөрвөн том хүн, хоёр хүүхдийг эсэн мэнд олсон байна. Түүнчлэн Онцгой байдлын газрын нийт бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 24 удаагийн дуудлагаар 103 иргэнийг хөлдөж, осгох аюулаас аварчээ. 

Тухайн өдөр шуурхай дуудлагын 7059101 утсанд 4 настай хүүхэд алга болсон гэх дуудлага ирээгүй бөгөөд ард иргэдийг худал мэдээлэлд итгэхгүй байхыг анхаарууллаа. 

Б.Ундармаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.