Илүүдэл жинтэй оюутан зургаан сарын дотор бодибюлдингийн аварга болсон нь


Хятадын Харбин мужийн Хейлонжиан технологийн их сургуулийн 22 настай оюутан Жан Шуай хэвлэлийн гол баатар болж байна. Учир нь тэрээр зургаахан сарын дотор илүүдэл жингээ хаяж, мужийнхаа бодибюлдингийн тэмцээний ялагчаар тодорчээ.

Жан Шуай нь сургуулийнхаа сагсан бөмбөгийн од тоглогч байсан ч хоёр жилийн өмнө хүнд бэртэл авч сэтгэл санаагаар маш их унах болсон гэнэ. Сэтгэл санааны гутралын улмаас хэт их хооллож, дасгал сургуулилтаа бүрмөсөн орхин 40 кг таргалсан байна. Харин зургаан сарын өмнөөс өөрийгөө ялан дийлэх ёстойг ойлгож дасгал сургуулилтаа дахин эхлүүлж, хатуу хоолны дэглэм барьсны ачаар одоо маш сайхан бие галбиртай болжээ. Жан Шуай “Эрүүл бус зуршлаа хаяснаар миний нүүр царай ч сайхан болж эхэлсэн” хэмээн “China Daily” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрээр зургаан сарын дотор 30 кг тураад зогсохгүй бодибюлдингийн дасгал хийж, булчинлаг болсон юм. Одоо тэрээр нэр хүндтэй тамирчин бөгөөд чөлөөт цагаараа Харбин мужийн фитнес клубт багшилдаг байна.

Б.Мөнхтуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.