ОСГОСОН ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖРАВ


ЦЕГ-ын "Өнөөдрийн сэрэмжлүүлэг"-ээр Багануур дүүрэгт сураггүй алга болсон гурван хүүхдийн хоёр нь осгож нас барсан, нэг нь осгосон байдалтай олдсон болон эмчилгээ хийлгэж бие нь сайжирч байгаа мэдээ ирүүллээ. 
Таван настай, эрэгтэй Б, Ц хоёр, гурван настай дүү Б-гээ дагуулан энэ сарын 11-ний өдрийн /2018.04.11/ 14:00 цагийн орчимд гадаа тоглохоор гарчээ. Гэвч тухайн өдрийн 20:00 цагийн орчимд “Манай гурван дүү өдөр гадаа тоглохоор гараад одоог хүртэл сураггүй байна” гэх дуудлага Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст иржээ. Дүүргийн цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эрэн сурвалжлах ажиллагааны хүрээг тэлж явуулснаар 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10.25 цагт мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Наранбаяраар ахлуулсан эрлийн хэсэг сураггүй алга болсон хүүхдүүдийг Багануур дүүргийн төвөөс 9 км зайд Хэрлэн голын дагуух Улаан эрэг гэх газраас олсон байна.
Хэргийн газарт очиход таван настай Б осгосон байдалтай, таталт өгч байсныг эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж, дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэж, эрчимт эмчилгээ хийлгэснээр биеийн байдал тогтворжсон бөгөөд эмчилгээг үргэлжлүүлж байгаа аж. Харамсалтай нь таван настай Б, гурван настай Ц нар ил харагдах гэмтэл шархгүй, осгосон байдалтай нас барсан байсан бөгөөд урьдчилсан байдлаар осголтын улмаас нас барсан гэх дүгнэлт гарчээ. Уг хэргийг Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна. Иймээс эцэг, эх, асран хамгаалагчид та бүхнийг үр хүүхдэдээ байнга анхаарал, халамж тавих, тэднийг хаана юу хийж яваад нь үргэлж анхаарч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хүүхдээ хамгаалъя.
 

Ж.Батсайхан
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.