МАРК ЦУКЕРБЕРГ Ч ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ АЛДЖЭЭ


Марк Цукерберг Конгрессын эхний байцаалтаа амжилттай давсан ч хоёр дахь нь бүр ч хүнд болсон байна.

АНУ-ын Конгрессын эрчим хүч, худалдааны байнгын хороо Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирлыг таван цаг байцаасан бөгөөд компани хэрэглэгчдийн хувийн мэдээллийн санг хэрхэн бүрдүүлдэг тухай асуулт түүнийг нэлээн тэвдүүлсэн гэнэ.

Марк Цукерберг “Кэмбриж Аналитик” пүүс Фэйсбүүкийн олон сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж авч, сонгуулийн кампанит ажлын үеэр ашигласан дуулиантай холбоотойгоор хоёр дахь өдрөө Сенат, Конгрессын өмнө мэдүүлэг өгч байгаа нь энэ юм.

АНУ-ын хууль тогтоогчид Марк Цукербергээс энэ үеэр Фэйсбүүк сүлжээгээр худалдаалагддаг хууль бус эм, бэлдмэл болон “Кэмбриж Аналитик”-ийн дуулиан, цензур, автомат тохиргоотой холбоотой олон асуулт асуусан байна.

Марк Цукербергийг нэлээн тээнэгэлзүүлсэн асуулт нь Нью Жерси мужийн ардчилсан намын гишүүн Фрэнк Фэллоны “тийм”, “үгүй” гэсэн хариулт шаардсан “Фэйсбүүк хэрэглэгчийн хувийн мэдээлэлд нэвтрэх боломжийг хязгаарласан default settings цэсийг өөрчилж, аль болох их мэдээлэл олж авах боломжтой болгосон уу?” гэсэн асуулт байв.

Тэрбээр хэсэг тээнэгэлзсэний эцэст “Энэ бол нэг үгээр хариулах боломжгүй ээдрээтэй асуудал” хэмээн хариулсан байна. Фэйсбүүкийн олон сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсаны дунд Марк Цукербергийн хувийн мэдээлэл ч мөн байсан гэнэ.

Түүнчлэн АНУ-ын хууль тогтоогчид Фэйсбүүк компанийг Холбооны худалдааны комисстой 2011 онд байгуулсан гуравдагч этгээдийн апп-тай холбоотой гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв энэ нь батлагдвал Фэйсбүүк компани их хэмжээний торгууль төлөх юм. Холбооны худалдааны комисс өнгөрсөн сард Фэйсбүүк компанийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж буйгаа мэдэгдсэн.

Капитол Хиллд Марк Цукербергийг мэдүүлэг өгөх үед Фэйсбүүк компанийн хувьцааны ханш бага зэрэг буурсан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.