Японд хотын даргын сонгуульд робот өрсөлдөж байна


Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн роботууд хүмүүсийн ажлын байрыг булаах цаг ойрхон байна. Үүний жишээ нь Токио хотын Тама дүүргийн захирагчийн сонгуульд робот өрсөлдөж буй явдал юм. “Al Mayor” хэмээх тус робот нь хотын бүхий л мэдээллийг цуглуулж, бодит хүнээс илүү шударга, хүн бүрт тэгш хүртээмжтэй ажиллана гэж зохион бүтээгчид үзэж байна. Мөн шийдвэр гаргах үйл явц илүү хурдан байж удирдлагын шинэ тогтолцоонд шилжиж, авилгал авах явдал ч буурах гэнэ.  Тус сонгууль энэ сарын 15-ны ням гаригт болох бөгөөд ажиглагчдын үзэж буйгаар роботын ялах магадлал тун бага ажээ. Гэхдээ Японы нийгэмд улс төр, орон нутгийн захиргааны албан тушаалд роботыг нэр дэвшүүлж буй нь дэлхийд анхдагч тохиолдол юм.  

Орчин үед хиймэл оюун ухаан үсрэнгүй хурдацтай хөгжиж байна. Тэд хүнтэй дуу хоолойгоор болон бусад байдлаар холбогдож, өгсөн зааврын дагуу үйлдэл гүйцэтгэх чадвартай. Эдгээр ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар хүмүүс өдөр тутамдаа хийдэг жижиг ажлуудаас чөлөөлөгдөж, өөрийгөө хөгжүүлэх, боловсруулахад илүү их цаг зарцуулах боломжтой болж байгаа юм. Мөн бидний хийж гүйцэтгэх ажилд алдаа гарах нь улам бүр багасч байна.

Б.Мөнхтуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.