ИРГЭНИЙ ДАЙНЫ УЛМААС ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ӨЛСӨЖ ЯВСАН ХҮҮ НЭРТ ТАМИРЧИН БОЛСОН НЬ


Өдгөө 33 настай Өмнөд Суданы гүйлтийн тамирчин Гуор Мадин Мэкер амьдралын гашуун бүхнийг туулж байж амжилтанд хүрчээ. Түүнийг 9 настай хүүхэд байхад Суданд иргэний дайны гал дүрэлзэж байсан гэдэг. Энэ үеэр тэр дээрэмчдэд хулгайлагдаж, эцэг эхээсээ хол газар цөлөгдсөн байна. 1983-2005 оны хооронд үргэлжилсэн иргэний дайн 2 сая хүний аминд хүрч, Гуорын ах, эгч, дүү, хамаатан садны 28 хүнийг хорвоогоос авч оджээ. Дээрэмчдийн гараас арайхийн мултарсан Гуор армийн цэргүүдэд туслаж, өдөрт нэг долларын хөлстэй ажил хийх болов. Ингэж явсаар Египетийн хилийн орчимд орогнож байсан авга ахтайгаа уулзаж, 2001 онд АНУ-д түр оршин суух эрх авсан юм.

2011 онд Гуор Аризона мужийн сургуулийг дүүргэж, Миннесота мужийн марафон гүйлтийн тэмцээнд оролцсон байна. Дараа жил нь 2012 оны Лондонгийн зуны олимпийн марафон гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож, алтан  медаль хүртлээ. Тухайн үед тэрээр Өмнөд Суданы иргэн ч биш, АНУ-ын иргэн ч биш бие даасан тамирчинд тооцогдож байв.

Гэхдээ Өмнөд Суданд мөн л зөрчил тэмцэлтэй байсан энэ үед Динка омгоос гаралтай тамирчин улсынхаа нэрийг мандуулна гэж хэн ч төсөөлөөгүй юм. Гуор 2013 онд дүрвэгсдийн агентлагт хандаж байж Өмнөд Суданы иргэншилтэй болсноор 20 жил уулзаагүй төрсөн эцэг, эхтэйгээ уулзжээ. Тив, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тамирчны амьдралаар Холливудынхан кино хийх хүсэлтэй байгаа гэнэ.

2005 онд хоёр Судан дайсагналцахаа больж, зургаан жилийн дараа Өмнөд Судан тусгаар тогтносон түүхтэй ажээ.

Б.Мөнхтуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.