ОРОСЫН МИ-8 НИСДЭГ ТЭРЭГ ОСОЛДЖЭЭ


ОХУ-ын Хабаровск хотод тус улсын “Восток” агаарын тээврийн компанийн Ми-8 нисдэг тэрэг унаж осолдсон тухай Оросын Онцгой байдлын яамны бүс нутгийн ерөнхий газрын цахим хуудаст мэдээлжээ. Онгоцонд байсан бүх хүн амь үрэгдсэн байна.
 
Энэ осол өнөөдөр орон нутгийн цагаар 11:30 цагийн үед Хабаровск хотын Антенная болон Хирургическая гудамжуудын уулзвараас холгүй болжээ. Урьдчилсан мэдээллээр, ослын улмаас 6 хүн амиа алдсан байна. Ослын газар гал гарсан бөгөөд одоогоор галыг унтраах ажиллагаа явуулж байгаа аж.
 
ОХУ-ын Мөрдөх байцаах газрын мэдээлснээр, тус онгоц нь сургуулилтын нислэг үйлдэж байжээ.
 
Э.Аянзаяа
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.