“Авьяаслаг Америкчууд” шоуны ялагчаар 12 настай охин тодорлоо


“Авьяаслаг Америкчууд” шоуны 11 дэх улирлын ялагчаар 12 настай дуучин охин Грейс ван дер Ваал тодорч, шагналын нэг сая ам.долларыг хожжээ. Тэрээр анх шалгаруулалтанд орсон цагаасаа л олны анхаарлын төвд байж, шүүгч Хави Мендэлийн “алтан баззер”-ыг хүртсэн юм. Грейсийн хоолойн нь яг л мэргэжлийн дуучин шиг бөгөөд укулелегээр чадварлаг тоглодог юм байна. Түүнийг Грейс ван дер Ваалийг дараагийн “Жастин Бибер” гэж хочилж байгаа бөгөөд томоохон продюсерүүд аль хэдийнэ хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. “Авьяаслаг Америкчууд” шоу анх 2006 онд цацагдаж эхэлсэн бөгөөд анхны улирлын ялагчаар 11 настай дуучин охин Бианка Райн тодорч байсан юм.

Г.Адъяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.