ДУГУЙЧИН Б.МАРАЛ-ЭРДЭНЭ ТАЙЛАНДАД ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА


Авто замын салбарын “Авто зам” дугуйн клуб, “Алтайн зам” ХХК-ийн тамирчин Б.Марал-Эрдэнэ Тайландад олон улсын дугуйн уралдаанд Монголоос ганцаараа хурд хүчээ үзэж тэргүүн байрт шалгарлаа.

ОУХМ Б.Марал-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн уугуул, “Мон-Алтиус” БТДС-ийн оюутан бөгөөд Монгол Улсын гавьяат Ж. Өлзий-Оршихийн шавь юм. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медаль, БНХАУ-ын Чинхай Лейк олон улсын олон өдрийн уралдааны шилдэг дугуйчны шагнал, Азийн оюутны АШТ-ий хувийн дүнгээр 2 хүрэл, багийн дүнгээр гурван алтан медаль тус тус хүртсэн өсч яваа шилдэг тамирчин билээ.

Д.Өлзий

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.