Эцэг эхээ шүүхэд өгчээ


Австрийн 18 настай бүсгүй өөрийнх нь хүүхэд ахуйн зургийг цахим ертөнцөд зөвшөөрөлгүйгээр оруулдаг хэмээн эцэг, эхээ шүүхэд өгчээ.
Түүний хэлснээр, аав, ээж хоёр нь бараг өдөр болгон нялх балчир насных нь нүцгэн гэрэл зургуудыг Фэйсбүүкт оруулдаг гэнэ.

"Тэдэнд ичих булчирхай гэж ер алга. Миний горшокт сууж байгаа ч юм уу, орон дотроо хэвтэж байгаа зургуудыг хүртэл интернэтэд оруулчих юм" хэмээн бүсгүй өгүүлжээ. Үгэнд нь ордоггүй эцэг, эхээ хашраахаар шүүхэд өгөхөөс өөр аргагүй болсон гэдгээ бүсгүй учирлав.

"Сахилгагүй" аав, ээжийн буруу нь нотлогдвол тэд 300-10000 хүртэл еврогоор торгуулах гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.