П.Анужин “үзэгч” болно


Цацагдсан цагаасаа л олны сайн, муу хэл амыг дагуулсан "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг шинэ дугаараа хийлгүй удаж байна. Нэвтрүүлгийн санаачлагч П.Анужин хэвлэлийн хурал зарлаж, “бид энэ нэвтрүүлгийг бүтээхдээ сайхан түүхийг бичих гэгээн зорилготой байсан учраас энэ зорилгыг алдагдуулахгүйн тулд санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлж байна" гэдгээ мэдэгдсэн. Түүнээс хоёр сарын дараа найруулагч Б.Баатарыг цагдаагийнхан шалгасан гээд  тэднийг тойрсон дуулиан багагүй байлаа. Дээр нь тэдний гурвалжин хайрын тухай нэмэгдвэл ч бүүр урт үргэлжилнэ гэж байгаа. 

Ийнхүү хэсэг хугацаа чимээ алдарсан уг нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хийхээр болж байгаа юм байх. Учир нь эрхэм найруулагч өөрийн цахим хуудастаа Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, топ модель Э.Одгэрэл нартай хамт татуулсан “патиараа” тавьжээ. Үүнээс үзэгчид “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн нэг Сумъяа байж, хөтлөгч нь загвар өмсөгч байх нь хэмээх таамаг олны дунд эрчтэйгээр хөвөрч эхэллээ. 

Тэгэхээр нялх биетэй Анужин  үзэгчийн хувиар нэвтрүүлгээ "үргэлжлүүлэх" нь ээ.  

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.