АНУ-ЫН ЗҮГЭЭС ҮЗҮҮЛЖ БУЙ ШАХАЛТ ОРОС-ХЯТАДЫН ЭРХ БАРИГЧДЫН НАЙРСАГ ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛНЭ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА


АНУ-ын эрх баригчид Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгаж байгаа хийгээд БНХАУ болон АНУ-ын хооронд худалдааны маргаан үүсээд байгаа нь Орос-Хятадын найрсаг харилцааг улам бэхжүүлэхэд хүргэнэ хэмээн Хятадын шинжээчид үзэж байгаа талаар “Global Times” сонин мэдээлжээ.

“Бие биетэйгээ илүү нягт харилцаа холбоотой байхыг Орос болон Хятадын эрх баригчид дэмжиж байна. Учир нь хоёр улс хамтран ажиллах арвин туршлага хуримтлуулсан төдийгүй олон улсын тавцанд гарч буй өөрчлөлтүүд нь ингэж дэмжихэд нөлөөлж байгаа юм. Хятадын батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ Орос улсад айчлах үеэр хоёр улсын бүх талыг хамарсан стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн өндөр дээд түвшний яриа хэлэлцээ хийж магадгүй. Цаашид Хятад болон Орос улс олон улсын илүү чухал асуудлуудыг хамтран шийдвэрлэж магадгүй” хэмээн Хятадын Олон улсын харилцааны их сургуулийн орос хэл судлалын профессор Гао Фэй хэлжээ.


Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.